Консулын үүрэг гүйцэтгэгч Э.Түвшинбаяр, дэд консул Ж.Дашням нар Эрээн хотын Гаалийн газрын дарга Цэнгэлтү, дэд дарга Болд нартай уулзав

2019 оны 12 сарын 10

           Консулын үүрэг гүйцэтгэгч Э.Түвшинбаяр, дэд консул Ж.Дашням нар Эрээн хотын Гаалийн газрын дарга Цэнгэлтү, дэд дарга Болд нартай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр уулзаж, хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан санал солилцов. Монгол Улсын иргэд  мэдээлэлгүйгээс хориглосон болон хязгаарласан бараа улсын хилээр нэвтрүүлэн захиргааны болон эрүүгийн хэрэгт холбогдох байдал түгээмэл гарах болсонтой холбогдуулан цаашид хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга чиглэлээр хамтран ажиллахаар болов.