ГАДААД ИРГЭНИЙГ УРИХ УРИЛГЫГ ХЯНАХ, ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

ГАДААД ИРГЭНИЙГ УРИХ УРИЛГЫГ ХЯНАХ, ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ
2019 оны 08 сарын 22

 

Гадаад харилцааны яамны Консулын газар нь Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журм”-ын 2.1-т заасан дипломат, албан, бүх төрлийн болон Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.4-т заасан ТББ ‘O’, 15.1.5-д заасан бизнесийн ‘B’ ангиллын 30 хүртэлх хоногийн орох зориулалтын нэг болон хоёр удаагийн энгийн зэргийн визийн зөвшөөрөл олгоно.

Жич: Монгол Улсын олон улсын гэрээгээр визгүй зорчих орнуудын иргэдийн хувьд урилга шаардлагагүй. /визгүй зорчих улсын жагсаалтыг /Иргэд харилцан зорчих визийн нөхцөл /–c үзнэ үү/

“B” ангиллын 7-30 хоногийн орох зориулалтын виз буюу бизнесийн чиглэлээр Монголд Улсад зорчих гадаад иргэнийг урихад дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.  Үүнд:

1. Гадаад зорчигчийг албан хэргээр урих мэдүүлэг гадаадын иргэнийг урих

<< ЭНД ДАРНА УУ >>



хэсэгт орж бөглөж, гарын үсэг зурж тамгаар баталгаажуулсан байна.

2. Хуулийн этгээдийн албан бичиг 3. Хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар 4. Уригдагчийн паспортын хуулбар 5. Татварын тодорхойлолт, /онлайнаар хэвлэж авчрах/ 6. Виз урилгын хураамжийн баримт /Төрийн сангийн Улсын төсөв: Нэр: ГХЯам, Данс: 100 9000 16001, Виз урилгын хураамж 15000 төгрөг/ Консулын газар визийн зөвшөөрлийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногт хянаж, Дипломат төлөөлөгчийн газарт илгээнэ.

Визийн материал хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 09.00-11.30 цагийн хооронд

Визийн лавлагаа авах утас: Ажлын өдрүүдэд ‎/гар утаснаас 51+/ 261684

Цахим шуудан: dep10-14@mfa.gov.mn

Нэмэлт мэдээлэл:  Хилийн боомт дээр виз хүсэх буюу ‘Visa on arrival’

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/ хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм. 

Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. 

Монгол Улсад 90 хүртэл / B, H, J, A, O, S ангилалтай / хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

-Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/  -Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт  -Паспортын хуулбар /Хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/  -Жуулчин урьсан тохиолдолд аяллын хөтөлбөр, Онгоцны тасалбарын хуулбар /Ирэх, буцах/  -Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг / Нэг хүн/ 

Хилийн боомт дээрээс олгогдох визийн зөвшөөрөл ажлын 3-5 хоногт гарна. Визийн төлбөрийг гадаадын иргэн хилээр нэвтрэхдээ төлнө. 

Гадаадын иргэн харьяатын газар зөвлөгөө мэдээлэл өгөх төв. Утас: 1800-1882

Гадны иргэнийг урих мэдүүлгийн анкет бөглөх эндээс үзнэ үү: Visa information | List of visa free countries | Visa Application | Download Visa Application Form |