Монгол Улсын иргэн БНХАУ-ын иргэнээс гэрлэлтээ цуцлуулах

Монгол Улсын иргэн БНХАУ-ын иргэнээс гэрлэлтээ цуцлуулах
2019 оны 07 сарын 16

1. БНХАУ-ын шүүх байгууллагын гэрлэлт цуцласан тухай шийдвэр.

2. Ам бүлийн тодорхойлолт 

3. Гэр бүл батлуулсан тухай лавлагаа 

4. БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсныг гэрчлэх Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/

5. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газарт хандаж гаргасан өргөдөл.

6. Гэрлэлтээ цуцлуулж буй Монгол Улсын иргэний гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар.

7. Гэрлэлтээ цуцлуулж буй БНХАУ-ын иргэний иргэний үнэмлэхийн хуулбар


Жич: Гэрлэлтийг цуцалж, гэрлэлтийг цуцалсан гэрчилгээ олгох бөгөөд гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас ХААТР–16 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг цуцалж баталгаажуулдаг журамтай. Гэрлэлт цуцалсныг мэдэгдэх хуудсыг бөглөхөд шаардлагатай мэдээллийг өргөдөл гаргагчид КГ-т хүрэлцэн ирэх үедээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй.