Харьяат болох харьяаллаа сэргээх

Харьяат болох харьяаллаа сэргээх
2019 оны 07 сарын 16

Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцөлийг хангасан байна.

Амжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх
Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн байх
Монгол Улсад оршин суух үнэмлэх аваад таван жил болсон байх
Нэг сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс багагүй байх
Сүүлийн таван жилийн хугацаанд жилд 120 хүртэл хоногийн хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй байж болох
Монгол Улсын харьяат болоход бүрдүүлэх бичиг баримт   

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл (өргөдөлд Монгол Улсын харьяат болох болсон шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой тусгана)

Тавигдах шаардлага:  

Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа гээд овог, нэрийг нь бичнэ, дараагийн мөрөнд тэдэн сарын тэдний өдөр гээд өөрийнхөө оршин сууж байгаа газрыг бичнэ, өргөдлийнхөө агуулгыг бичиж, эцэст нь өргөдөл гаргасан тэрний тэр гээд гарын үсэг зурах
Өргөдлөө компьютерээр бичсэн тохиолдолд эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.
2.

Гурван үеийн намтар

Тавигдах шаардлага:

Өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн намтар орно, намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа бичиж, эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурах
Хамгийн эхний мөрөнд тэр овогтой тэрний миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийнхээ 3-т өөрийн болон эхнэр /нөхөр/-ийнхээ намтрыг төрснөөс эхлээд одоог хүртэлх амьдралыг он, дэс дарааллаар нь нэг бүрчлэн бичиж, эцэст нь гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн тэрний тэр гээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.
3.

Анкет бөглөх (Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэхийг хүсэгчийн анкет бөглөнө)

4.

Монгол Улсад оршин суух үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Тавигдах шаардлага:

Оршин суух үнэмлэхний нүүрэн талын хэсэг, хүчинтэй хугацаа болон оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна.
5.

Төрсний гэрчилгээ болон тухайн улсынхаа паспортыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (урьд нь харьяалагдаж байсан улсын иргэний баримт бичиг орно)

6.

Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

7.

16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

8.

Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ мөн тус улсын харьяат болгох гэвэл энэ тухай тэдний хооронд бичгээр үйлдэж гарын үсгийг нотариатаар гэрчлүүлсэн тохиролцоо

9.

16-18 насны хүүхдийн хувьд тэд өөрсдөө бичгээр гаргаж гарын үсгийг нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл

10.

Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн хувьд түүнийг харьяалах улсын эрх бүхий байгууллагын буюу тухайн улсаас тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт (энэ заалт харьяалалгүй хүнд хамаарахгүй)

11.

Сэтгэл мэдрэлийн буюу гоц халдварт өвчингүй болохыг нотолсон эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт

.

Тавигдах шаардлага:

Дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчингүй болохыг нотолсон эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээний бичиг, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа орно.
12.

Амжиргааны эх үүсвэрийн талаарх тодорхойлолт

Хөдөлмөр эрхэлдэг бол байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт
Хувийн аж ахуйтай бол аж ахуйн нэгжийнх нь гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Орон сууцны талаар оршин суугаа засаг захиргааны нэгжийн Засаг даргын тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
13.

Тэмдэгтийн хураамж дансанд шилжүүлж баримтыг авчрах/  

14.

Гэрэл зураг 3 хувь (хүн тус бүрээр 4х6 хэмжээтэй)

Утас:  Харьяатын хэлтэс                              +976-70133459