Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д суух Элч… 2020 оны 08 сарын 26
БНХАУ-д байгаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүсэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна.
Бүрдүүлэх материал:
- Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримтын хуулбар
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,лавлагаа
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт /зөвхөн money order/
Дээрх материалыг бүрдүүлж, КГ-т өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ.
Нэмэлт шаардлага, тайлбар:
- Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно.
- Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
- Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.
- Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
- Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д суух Элч… 2020 оны 08 сарын 26
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ ХҮНДЭТГЭЛГҮЙ … 2020 оны 08 сарын 20
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 2020 оны 08 сарын 20
БНХАУ-ын Засгийн газрын тусламжийн маски… 2020 оны 08 сарын 20
"COVID-19"-ийн эсрэг вакцины дэмжлэг ава… 2020 оны 08 сарын 20
МОНГОЛ УЛСЫН ТУСЛАМЖИД ТАЛАРХЛАА 2020 оны 08 сарын 20
Монгол Улсын иргэдийг Эрээн - Замын-Үүд … 2020 оны 08 сарын 20
БНХАУ-Д ЗОРЧИХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН … 2020 оны 05 сарын 26