Нас барсны бүртгэл

Нас  барсны бүртгэл
2019 оны 07 сарын 16

ЕКГ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.


  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
  • Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.


Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэгний хуулбарыг ирүүлэх шаардлагатай. Үйлчилгээний хураамж авахгүй.